2023.11.27 - 2023.12.01

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Амжилт зөв хариултыг цээжилснээс бус бүтэлгүйтлээс ирдэг."

- Дональд Трамп

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх жишиг индекс 7 хоногт бага хэмжээний өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 36,728.90 нэгжид хүрч 0.21%-ийн өсөлттэй хаагдлаа. Монгол улсын Засгийн газар олон улсын бондын зах зээлд 7.875%-ийн купонтой, 5.5 жилийн хугацаатай нийт 350 сая ам.долларын бонд арилжааллаа. Тус бондын анхдагч зах зээлийн арилжаанд нийт 294 хөрөнгө оруулагчдаас 4.2 ам.долларын санал ирсэн нь онцлог боллоо. Үүний гол шалтгаан нь Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүтэй шууд холбоотой байна. Учир нь Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү дээд хязгаартаа хүрэх нь дөхөөд буй билээ. Тиймээс мэргэжлийн хөрөнгө оруулагчид урт хугацаатай, эрсдэл багатай, өндөр өгөөжтэй тогтмол өгөөж бүхий бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа юм.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын хөрөнгийн зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 11-р сард 8.92%-ийн өсөлттэй хаагдсан ба энэ нь 2020 оны 7-р сараас хойших хамгийн өндөр өсөлт боллоо. Тус улсын хувьцааны зах зээл 11-р сард өндөр өсөлттэй байхад АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны өгөөж буурсан, инфляцын түвшин үргэлжлэн буурсан, хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж буй үзүүлэлтүүд болон Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү дээд хязгаартаа хүрэх дөхсөн зэрэг үйл явдлууд голлон нөлөөллөө.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Инфляцын түвшний бууралт болон бондын өгөөжүүд буурч байгаатай холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 0.55%, STOXX Europe 600 индекс 1.35%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Евро бүсийн 11-р сарын инфляцын түвшин 2.9%-иас 2.4%-д хүрч буурлаа. Суурь инфляцын түвшин мөн 4.2%-иас 3.6% болж буурлаа. Евро бүсийн ажилгүйдлийн түвшин түүхэн доод үзүүлэлт болох 6.5%-д хэвээр хадгалагдаж байна.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Nikkie 225 индекс 0.58%, TOPIX индекс 0.35%-ийн тус тус уналттай хаагдлаа. Япон улсын иений ханш долоо хоногийн дунд үед ам.долларын эсрэг чангарлаа. Тодруулбал, 1 ам.доллар 149-151 иентэй тэнцэж арилжаалдагдаж байсан бол өнгөрөгч 7 хоногийн дунд үед 147 иентэй тэнцэж арилжаалагдлаа. Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү дээд хязгаартаа хүрэх нь дөхсөн гэх хүлээлт ам.долларын ханш иений эсрэг сулрахад голлон нөлөөллөө.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө дэмжихээр бодлогын арга хэмжээ авсаар байгаа хэдий ч үр ашигтай нөлөө шууд гарахгүй байна гэх хөрөнгө оруулагчдын үзэлтэй холбоотойгоор тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.31%, CSI 300 индекс 1.56%-ийн тус тус бууралттай хаагдлаа. Аж үйлдвэрийн салбарын PMI индекс (PMI) 11-р сард 49.4-д хүрч буурлаа. Энэ нь хоёр дахь сар дараалан буурсан тохиолдол болж байна. Мөн аж үйлдвэрийн бус салбарын PMI 50.2 болж буурсан үзүүлэлттэй гарлаа. Эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI үзүүлэлт 50-аас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 9 удаагийн нүүрсний, 5 удаагийн төмрийн баяжмалын цахим арилжаа зохион байгуулж, нийт 146,389,237,700 төгрөгийн арилжаа хийсэн байна.


ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Евро бүсийн 11-р сарын инфляцын түвшин 2.9%-иас 2.4%-д хүрч буурлаа. Суурь инфляцын түвшин мөн 4.2%-иас 3.6% болж буурлаа. Инфляцын түвшин хүлээлтээс давж буурсантай холбоотойгоор Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж бууралттай байлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

 2023.12.01 


Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлагууд өнөөдөр /2023-12-01/  тус хууль, түүнийг дагалдах хуулиудад орсон хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын үйл ажиллагаатай холбогдох онцлох заалтуудын талаар мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй

"ОМНИ АССЕТ" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

 2023.11.28 


Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2/4488 тоот албан бичгийн дагуу "Омни ассет ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан "Омни ассет" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс OABS-BD-27/11/25-C0056-19.6 кодтойгоор эхлүүллээ.  

Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

АНУ-ын ДНБ III УЛИРАЛД 5.2 ХУВИАР ӨСӨВ

 2023.11.30 


АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны III улиралд 5.2 хувиар өсөж, шинжээчдийн тооцоолж байснаас ч илүү хурдацтай өсөлт үзүүллээ. Үүнд бизнесийн хөрөнгө оруулалт болон Засгийн газрын зардлын өсөлт голлон нөлөөлсөн гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй


ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ЭРЧИМЖИЖ БУЙ Ч УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫН ИЭДВХЖИЛ СУЛ БАЙНА

 2023.11.29  


Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5.8 хувь, 2024 онд 6.2 хувиар өсөх төсөөллийг Дэлхийн банкнаас гаргасан байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэж, төсвийн зардал тэлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг тайланд онцолжээ.

Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт  | Дилер